Буянтай айлын босго элэгдэж байдаг юм гэнэ лээ, босго нь элэгдсэн айлын эхнэр болноо

Гэр сургуулийн хооронд ном компьютерээс өөрийг харахгүй гүйсээр байгаад би гэдэг хүн амьдрал, ялангуяа гэр бүлийн амьдрал гэдэг зүйлээс маш их хөндийрч байнаа. Хааяа, тун ховорхондоо сэкс.мн сайт руу орж хүмүүсийн өөрсөддөө тохиолдсон амьдралын тухай асуудлуудыг уншаад би хаана яваа хүн бэ гэж гайхах юм. Амьдрал гэдэг ч айхтар байдаг юм шигээ. Нэг л их армаанчик хүн сайхан хайр мөрөөдөөд, сайхан амьдрал төсөөлөөд л гүйгээд байдаг. Уул нь сэтгэлд минь их багтдаг юмаа. Ямар ч байсан тулга тойрсон хэрүүл уруултай лав амьдрахгүй юм шүү гэсэн бодол, итгэл үнэмшлийг өөртөө бат нот суулгачихсан. Залуу гэр бүлийн амьдрал эхэндээ ч халуухан сайхан байж байгаад яваандаа амьдралд нухлуулахын хэрээр жижиг том асуудлууд үүсч гардаг бололтой. Яг хүнтэй суугаад нэг гэрт ороод амьдарна гээд бодсон нэг төсөөлөгдөхгүй байнаа. Эрдэм сурах гэж чимдаантай хувцасаа барьж гарсан цагаас хойш өөрөө өөрийгөө болгох гэж хичээж яваа ганц бие амьдралд шив шинэ ертөнц, эсрэг хүйсийн хүн орж ирнэ гэдэг төсөөлөгдөмгүй санагдах юм. Тэр үед би ямар байх бол, сэтгэл дэх төсөөлөлөөс минь бодит амьдрал хэр зэрэг өөр байх бол. Кинон дээр гардаг шиг л амьдрал нүдэнд минь харагдаад байдаг юм, гэтэл бодит амьдрал түүнээс арай өөр байхаа. Би яаж амьдрах юм болоо. Хэнтэй суух бол, суух хүнээ тун сайхнаар төсөөлөөд л яваад байдаг, жоохон охин шиг ллл. Нас минь хэдийнэ жарын талд хүрсэн ч эрдэм номоос өөрийг бодох сөхөөгүй гүйж байгаа надад бурхан тэнгэр хүсэж мөрөөдөж байгаа хүнийг минь өгөх байх гэж найдна. Хамгийн гол нь хоёр биендээ итгэлтэй, хамтдаа амьдрая гэсэн чин сэтгэлтэй бол гэр бүлийн амьдрал бат бөх сайн сайхан байдаг болов уу даа. Нэг мэдсэн нээрээ юу билээ гэж бодогдож маш цочлоо шд. Уул нь өөрийн биеэр туулаагүй ч өрөөлийн амьдралаас харж ухаарсан ухаарал, амьдралын туршлагатай болж байгаа гэж боддог.

 

Би хэрүүлд үнэхээр дургүй, бүр хүүхэд байхын л тийм байсан. Хаа нэг ээж аав ам муруйхад тэнгэр хөмрөөд ирцийм шиг л дотор харанхуйлаад хичээл дээрээ ч тухтай сууж чаддаггүй байсан. Одоо ч гэсэн хэрүүлтэй газраас зугатаадаг, нэг нэг рүү хашгичсан дуу чимээ муухай үгнээс сэжиглээд бүр сонин болчихдгийн. Тийм болохоор би лав нөхөртэйгээ ам муруйхгүй ээ. Одоо ч надад бараг уур гэдэг юм байхгүй болж байгаа байхаа. Ганцаараа нилээн удаан амьдарлаа, бас дээрээс нь Буддийн философиудыг уншиж, хэрэгтэйг нь өөртөө хэрэгжүүлэх гэж хичээж байгаа болохоор ямартай ч ганц үгийн зөрүүд өрвөлзөж сөрвөлзөж уурлаад хялам цэхэм хийгээд байхгүй байхаа.

 

Сайхан айлын сайхан гэргий болчихоод хамаг хүн амьтныг дайлж цайлаад, эр нөхөртөө нялхарч, алаг үрсээ эрхлүүлж суух тэр нэг жаргалтай мөчүүд чухам хэзээ юм бол доо.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2012-04-26 21:55:32
ай даа нэг л өдөр. цаг нь болохоор амьдрал гэдэг амархан, хурдан юм шиг байна лээ шдэ.
2. someonelikeyou | 2012-04-26 22:05:20
Анааш миннн:


Ай тэр өдөр нь ай даа энэ амьдрал аймшигтай хурдан юмаа гээд суужаахымсааан, кккк
3. Вафль | 2012-04-26 23:07:15
husel tani bielj amar amgalang tsogtslooh boltugai
4. Даалуу | 2012-04-27 03:54:03
цаг нь болоогүй учралын тухай цагаасаа эрт шаналах хэрэггүй ээ
5. жааханаа | 2012-04-27 09:22:09
санаа зөв бол заяа зөв... зөв бодолтой явхад... амьдрал сайхан байдааг гэж боддог ш дээ... хэ х э
6. Хөдөөний Дэгдээхэй | 2012-04-27 09:42:03
.ТООНО ЭЛБЭН ӨРГӨСӨН ГЭРТЭЭ ТОРМОЙЖ СУУХ ЧИН ТУНЧИГ УДКҮҮЛДЭЭ...
7. БМР | 2012-04-27 10:18:23
би бас төсөөлдөггүй,, гэхдээ би ч залуухан байнөө гсн ккк

гэснээс Буддын сургаалиуд хаанаас олж авсан юм бэ? хэхэ
8. Chiher_SES | 2012-04-27 11:21:42
Санал зөрөлдөөн гарах үед хэрүүл болгож даамжруулахгүй байх, Хардах сэтгэл төрсөн үед үргэлжлүүлэн төсөөлөөд өөрийгөө зовоохгүй байхад суралцвал тэгээд болдог юм даа. Ерөндөг нь: Ууч сэтгэл, Буулт хийх, Итгэх.
9. МОНГОЛХАТАН | 2012-04-28 02:05:53
8. chiherdee likedlaaa.. gej

saihniig morood hvs tvvniigee amidral bolgo, hvn hvnii amidral oor uchir busdiinhtai jishij zovoh hereggvi ee...
10. someonelikeyou | 2012-04-28 22:53:22
@Ваафль

Ерөөлөөр болог ээ, баярлалаа :-)

@Даалуу

Хэ хэ минийх бүр хугацаа нь хэтэрцийшд, лол

@Жааханаа

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гээд дуулдаг билүү...

@Хөдөөний дэгдээхэй

Харин л дээ хөө, тийм бол сайийихан л байна.


@ Бээмэрхэн

Залуухан гэж боджийгаад оройтвоо, хаширсан хүний үг шүү.
Аа тэр сургаалиуд хаа сайгүй бий шүү. Түлхүүр үг нь Буддизм, Буддын сургаалиуд гэж байж болно. Далай багшийн сургаалиудыг монголд ном болгон гаргадаг болсон байна лээ. Бас Равжаа хутагтын шүлэгнүүд ЮуТүүб дээр байна лээ. Тэд нар чинь үнэн тасархай шүү дээ, базарваань.

@Чихэр_СЭС

Аргагүй туршлагатай хүний үнэт сургааль байна, ерөндөгүүдийг яс яг таг цээжиллээ.


@ Монголхатан

за маш сайн ойлголоо, гүйцэтгэе!!!! бас нэг үнэтэй зөвөлгөө байлаа. дээнкүү


сэтгэгдлээ хуваалцсан та бүхэнд гялайлаа :-)

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!