За сайнууцгаана уу?



Одоо ч намайг бүр мартаа байлгүй дээ, таанууд маань. Өмнөх бээгийнээс хойш бараг л 4 сар өнгөрчихсөн байна шд. Зэсрэнэ зэсрэнэ гэхэд ингэтлээ зэсрээд байхдаа ч яахуудээ, хммм.

Энэ урт хугацаанд зөндөө л юмнууд боллоо, болсоор ч байна, болсоор ч байхым шиг байна. Нөгөө нэг би явж байна Бээжин сууж байна гэдэг шиг би амьдарч байна, амьдрал үргэлжилж байгаа хойно.

Өмнөх бээгийнүүдээ уншсан чинь маш сонин мэдрэмж төрж байна шүү. Тэр үед би амьдраагүй зүгээр амьдралыг хажуугаас нь хараад л суугаа юм шиг гэж бичиж байсан минь үнэхээр үнэн юм байнаа, одоогийн өндөрлөг дээрээс харахад. Хэ хэ нээх их өндөрт гарсан хүн. Нээрээ мань чинь амьдрал гэдэг далай руу нэг завьтай бас нэг хань болох хүнтэй эргэлт буцалтгүй ороод явцаан. Гоё үедээ гоё, тиймхэн үедээ тиймхэн л байдын байна. ХУвийн амьдрал нэг иймэрхүү.

Хувьсгаалын ажил хэрэг жаахан ахиц муутай үнэндээ. Гараас гарах юм нэг ч байхаа болилоо.
Энэнээсээ болж истрээсдээд галзуурах нь холгүй л сууж байна. Эрч хүчтэй өөрийгөө хэзэ нэгэн цагт алдчихсан ч юм шиг. Нэг л нозоорсон, залхуурсан байгаад байгаадаа маш их бухимдаж байна. Бүр маш их шүү. Заримдаа юунд ингэж адгаад байгаан гэж бодох юм заримдаа бол цаг хугацааг гүйцэхгүй байгаадаа уурандаа шатах шахах юм.

Аа тийн бас нэг сонин гэвэл мань чинь махчин болсоон. Махгүй хоол идэхгүй л бол шургаж уначих гээд алингаа алдаад байгаамшиг сонин санагдаад байдаг болсон байна лээ.

Мах иддэггүй, хүнтэй найзалдаггүй ганцаараа байхад тэнгэрийн амьтан мэт ихээ дээр нисэж явжээ гэдгээ ухаарч байна. Урт хугацаанд мах иддэггүй байж байгаад мах иддэг болохоор үнэндээ хөлөндөө 5, 10кг-ийн туухай зүүцийм шиг л хүндэрдийн байна. Бас оюун санааны хувьд ч гэсэн нэг тийм баригдмал, хязгаарлагдмал зөвхөн энэ материаллаг ертөнцдөө л эргэлдээд байгаам шиг болчдым байнаа. Ай хөөрхий гэж. Үр хүүхэд төрүүлэх заяатай эм амьтан юм хойно мах идэхээс аргагүйм шиг байгаам доо.

Мах иддэггүй хүмүүс маний зовлонг ойлгох байх оо. Мах иддэггүй байхад дан ганц бие организмийн хувьд цэвэршээд зогсохгүй оюун санаа цаашилбал сүнслэг оршихуйн хувьд хэдэн хувь дээшилж хөгждөг юм байна гэдгийг маш сайн мэдэрч байна доо. Махчин болсоноор адгууслаг чанар луугаа маш их ойртож ирдгийн байна. Адгууслаг чанарт юуг оруулж байна гэхээр өөрийгөө гэх тэнэг үзэл, энэ ертөнц дээр байгаа бүх материаллаг зүйлд татагдах, тэрнээсээ болж шаналах, хүнийг аливаа юмсыг гэгээлгээр харах билгийн мэлмий нь хаагдах гэх мэт. Залбирч буй залбирал, талбиж буй ерөөл хүртэл нэг л хүч муутай.

Сайхан хийморио сэргээхийм сан. Хэнтэй ч юутай ч холбогдохгүй зөвхөн өөрөө өөртөө байдаг тэр нэг бясалгалыг арав хоногоор хийж өөрөө өөрийгөө дахин олж авах юм сан.

За сайн байцгаана уу?

Хуруу, кийборд хоёрыг учруулалгүй юутай их удаав дээ. Мань яах вээ байдгаараа байдгийнхаа баруун хаяанд баадантай ном дэвтрээ тэврээстэй хэвтэж л байна. Ойрноос энд мангггар халуун болоод хэлээ унжуулах дөхөөд л байна. Найман сар бүхэлдээ ийм байна төсөөлдөө таанууд, төсөөлөл буухгүй байгааз би ч нэг муу төсөөлөхчмөө аядаад байгаамаа.
Ер нь энэ дэлхий ертөнцийн уур амьсгалын төлөв байдал ихээ сонин болоод явчихлаашд. Энд тэндгүй нил үер ус болоод л зарим газар нь ган ганчиг гэх мэтээр. Зарим нэг хүмсүүдийн хэлэх нь энэ жил иймэрхүү зүйл ихээ болно гэх юм. Ядахад миний зүүд хүртэл зөгнөөд байх шиг санагдахын. Аль өвлөөс л бүрхэг тэнгэрээс ус ихтэй бороо ороод байна гээд л зүүдлээд байдаг байсан. За тэр яахуу тиймэрхүү.

Наадам шаадам чинь сайхан болсон уу, нээрээ? Мань хугас өдөр хагас шалдан эрчүүдийг харж суух шив. Танихгүй хүмүүс ч тэгээд цаанаа л нүнжиггүймөө. Жийнс мийнс, подоолк энэ тэртэй болохоор ч урамгүй, нүд баясгах юмгүйм. Гэхдээ ганц нэг бөхийн өмсгөл болох хөхөвч биш далавчтай, бикинитэй хүмүүс байсаан байсан. Хоёр хуушуур идэж наадсан иймэрхүү л наадам болсон.

Түрүүний бичлэгээс хойш ихээ олон юм болсоон. Бүр огт санаанд орж байгаагүй, зүүдэлж байгаагүй юмнууд болоод. Амьдрал хувь заяа гэдэг цагаа хүрвэл их сонин юмоо. Хожмоо жар дал хүрчихээд амьдралаа эргэж харахад юу харагдах боллл, их сонин.

Өмнө ч хувь заяа төөрөг байдаг гээд л найз нөхөд дотны хүмүүстэй итгэлтэй нь аргагүй айлддаг байв. Гэтэл яг өөр дээр тулаад ирэхээр манггггар эргэлзээд наасан. Буцаад нөгөөдүүлээсээ үнэхээр байдаг гэж үү гэж асууж байгаам биш үү бараг л.

Нээрээ хувь зааяа гэж бий таминь ээ, та юу гэж бодож байна.

УМ ПАД ПАД СУУХАА

Их ч бага ч байгаадаа сэтгэл ханаж, амар амгалан амьдарна гэдэг ч дээдийн жаргал юм доо. Ер нь бодоод байхад монголчууд бид амьдрахын эрхэнд зовж зүдэрч биш, зөнгөөрөө тааваараа амьдардаг ард түмэн юм байна. Хүн ам олонтой, газар нутаг жижигтэй газар нутгийн хүмүүс бол амьд явахын тулд, гэдсэндээ хийх хоол олохын тулд юухан хээхэн дээр ч өрсөлдөөнтэй сэтгэл санаа түгшүүртэй амьдардаг шигээ. Ялангуяа Энэтхэг, Пакистан, Бангладеш, Непал зүгийн нөхдүүд бол тиймэрхүү амьдралын тэмцэл дунд амьдардаг шиг байгаан. Тэгэж тэмцэхийн хирээр хар амиа л бодно уу гэхээс бусдыг бодох сэтгэл түй ч байхгүйм шиг байна. Нөгөө нэг гарыг хараад л иймэрхүү юм анзаарлаа. Монголчууд бид хэдэн мал, дураараа нүүгээд буурь сэлгээд явчих газар нутагтайн буянд жаргадаг ард түмэн юм байноо. Тийм их хувь хишиг үлдээсэн өвөг дээдэстэй баярлаж, тийм газар хүн болгож төрүүлсэн бурхан, хувь заяандаа талархахаас өөр яах билээ.

Саяхан өөр хот руу явчаад ирсийн. Тэгсэн өчигдөр нөгөө гар чинь өөр хот руу найз залуутайгаа уулзах гэж яваа юу гэнээ. Шууд ийм асуулт тавьж энэ тэр намайг бантуулаад үг унагаах гэсиймүү яасын. Ха ха тувтан намайг хардаастай, новш гэж. Юун найз залуу, найз эмэгтэйтэйгээ уулзчаад ирсэн л гэсэн. Миний хэнтэй уулзаж учрах тэрүүнд ер ямар хамаа байнаа. Намайг худлаа хэлжийна гэж бодсын байгааз, өнөө өглөө надад төгсөх үеэрээ өгсөн дипломийнхоо нэг хувилбарыг авна гэнээ. Авна л биз, надад хэрэгтэй ч юм биш, аминдаа намайг чадах гэж байгаан байгааз, худлаа хэлсэн гээд. Түй чоорт. Тэр нэг юмыг нь хажуугийн хүн авцым шиг байгаан. Миний ширээн дээр байж л байсан нэг мэдэхэд алга болцон байнлээ. Юм үзээгүй юмнууд нэг юм хүнд өгчөөд хойноос нь таталдаад үхчих гээд байхын.

Дээр бас чи хэлний төвийн тэнд явжийсан хэл сураад байгаамуу гэж донгосоод байсан. Хүнийг тувтан тагнуулдаастай, туучий чинь. Өөрийг нь ийшээ, тийшээ явжийсан ч мань бол тоож ганц үг гав хийлгэхгүйшд, явж л ирж л байдаг ер хэнд хамаатайм, над бол түй ч падлийгүй гэж бодоод асуудаг ч гүй юм.


Иймэрхүү нөхдүүд бол тэгээд өрөвдөлтэй л харагдахым даа. Эрийм байж хаа хамаагүй хүний явдал суудал хянаж тагнана, амнаас унасан үг, хийсэн үйлдэлдээ эзэн сууж чадахгүй чичрээд үхэх шахна. Өөрөө тийм балиар сэтгэхүй, ааш араншинтай болохоороо хүнийг яг тэгэж боддым шиг байгаан. Ха ха хол очиж хэвтэнэ байгаа. Мань бол хэдэн зууны турш зөвхөн ХААДЫН ТӨР оршиж байсан нутаг дээр хүн болж төрсөн, ёс жудаг,сайхан сэтгэл, хүн чанар дунд өсөж төрсөн уудам талынхаа хирээр уудам сэтгэдэг УУДАМ МОНГОЛ ХҮН шүү дээ. Шавар тагз, сүрлэн байшин дотор өвс ногоо, будаа мэтхнээр амь зогоож ирээгүй малын сүүл хөхөж, таван тансаг идээгээр ундалж, талд барьсан таван ханатынхаа дунд тэнгэрт ойрхон, талынхаа энгээр тарвалзаж өссөн МОНГОЛ ХӨӨН би. Тийм болохоор иймэрхүү өрөвдөлтэй нөхдүүдийг өрөвдөөд л өнгөрөх юм даа. Өөдөөс нь барих хариу даанч алга. Яагаад гэвэл тэдэн шиг тэнэгтэж суух хүмүүжил алга доо. Буянаараа л болог дээ. УМ ПАД ПАД СУУХАА, лолллл

Сэтгэл, үг, үйлдэл гурав салшгүй бөгөөд маш нягт хамааралтай

Сүүлийн үед хүмүүстэй уулзаж юм ярихаас дургүй хүрдэг болжээ. Уулзалт нэг тийм ач холбогдолгүй, ихэнхдээ хэн нэгний тухай, эсвэл өөрсдийнхөө тухай ярьсан дэмий зүйл болчихоод байгаам шиг санагдах болж. Анзаараад үзэхэд хүмүүс бид маш дэмий зүйлд маш их цаг, энерги зарцуулдаг шиг ээ. Хэн нэгэнтэй уулзаад нэг сайхан гэгээлэг юм ярих гэтэл өөдөөс гутал хувцас, мөнгө цаас, өөр бусдын амьдрал, хэн нэгнийг муулах, өөрийгөө магтах гэх мэт рүү яваад орчихын, ой гутмаар. За тэгээд зарим мунхаг нөхдүүд бол улаан цагаан хүний амьдрал руу өнгийнө, зааж зааварлах гэнэ, өөрийхөөрөө байлгах гэх мэтээр мунхаг үзлээ тулгах гэж зүтгэнэ. Би өөрөө эмэгтэйм болохоор хаа нэг уулзах хүмүүс нь эмэгтэйчүүд. Яриа бол ойлгомжтой, тэр тэгсэн ингэсэн гэх мэт тулга тойрсон явуургүй ярианууд. Нялуунаас шулуун хүүхнүүдээс эрчүүд нь арай дээр, түс тас ярьж суухад. Даанч тэгээд сууж байхыг харвал эмэгтэйчүүд чинь хэдэн халбага давс нэмээд цуурч өгнө шд.

Ер нь тэгээд сэтгэлийн гурван хор болох нисванисийн далай дундаа хөвж явсаар дуусдаг хүмүүний амьдрал гэдэг нь үнэн юм даа. Сэтгэлд байгаа бодлоо анзаарахгүй гадагш гаргана, гарсан үгс нь зүү мэт хурц, хэн нэгний сэтгэлийг шархлуулна, гомдооно, харилцан тийм зүүнүүд шидэлцэнэ. Үг ийм байхад үйлдэл бол ойлгомжтой, онгойлгож байгаа хаалгаа ч зөөлхөн хаах чадваргүй, хар няр хийсэн чимээтэй. Хүнд өгч байгаагаа эвлэг зөөлхөн ч өгч чадахгүй нохойд яс шидэж байгаа мэт шидчихнэ. Гэх мэтээр хүмүүний сэтгэл, үг, үйлдэл бүхэн нэг нэгнэсээ хамаараад яг адилхан юм. Сэтгэл ариун биш бол үг ариун биш цаашилбал үйлдэл болоод явдал суудал ч бас адилхан бараан саарал, зохирол зохицол байхгүй. Ийм бүхнээр энэ ертөнц дүүрсэн гэхээр бид жинхэнэ арзгар барзгар, бүрсгэр, хангир жингэр хийсэн орчинд амьдраад л дуусдаг байх нь дээ.


Сэтгэлд нь таарахгүй юмаа, таалагддаггүй хүнээ хараад хялан цэхэн хийтэл ярваганах, хэн нэгэнд уурласнаа илэрхийлж ямар нэг зүйлийг шидлэх, хэн нэгэн лүү шөвөг мэт хүйтэн харцаар цоолчих шахан харах харц гэх мэтийг хийж байгаа хүмүүсийг харахаар өрөвдөх юм даа. Битгий тэг л дээ, ингэснээрээ өөрт чинь юу ч сайн болохгүй, харин муу үйл хурааж байгаа шд, тийм төрх авир чинь сайхан харагдахгүй байна гэж хэлмээр санагддаг. Даанч тэд ойлгохгүй дийлэнх дээ.

Хүний сэтгэлд нисванисийн гурван хор зогсолтгүй ачаалж байдаг болохоор сүүлийн үед миний хувьд амнаас унах үгэндээ харамч байдаг болжээ. Яагаад гэвэл миний бодсон шиг тэд бодож чадахгүй, тэднээс надад ирэх хариу үйлдэл ямар нэг байдлаар бараан сүүдэртэй байдаг. Хэлсэн үгний утганд хандахаас илүү хүнд нь, над руу хандаад байдаг, атаархсан, шунасан гэх мэтээр. Нээрээ энэ чинь юу билээ гэж бодож эргэцүүлээд цааш илүү ихийг ярьж хэлэлцэх сэтгэл, сэхээрэл, чадамж үнэхүү дулимаг байдаг. Тийм болохоор миний зүгээс бусдаар нүгэл үйлдүүлэх шалтаг болчоод байгаам шиг санагдаж, ам ангайх минь цөөрч байна.

 

Паараа ажиллуулж эхэллээ

Өчигдөр өнөөдөр хоёр үдийн хоолондоо өнөөх тахианы бөөрөнхий махыг өндөг ногоотой хольж идсэн. Гар хөл дулаацаад, цаанаа л нэг илчтэй байх шигээ. Хацар ч халуу оргих шиг. Яг нэг халуун паарны хажууд сууж байгаам шиг л. Толгой тархи ч бас элдэв шалдавыг эргэцүүлэх сэхээтэй ч болсым шиг. Нэг үгээр хэлэхэд нилээд тэнхээ оржоох шиг байна, ккк. Хэдхэн бөөрөнхий маханд ингэж байгаа хүн хонины шинэ шөл ганц аяга уувал ираакц өгөөд сүйд болох дэг шүү, үэхэхэ. Урд насны үйлийн үрийг яая гэж байж дээрээс нь дахиад нэмэж нүгэл үлдээд л. Надад идэгдсэн амьтан бүхэнтэй хойд насандаа диваажинд уулзан учрахын ерөөлийг тавьж маань л сайн уншиж байхаас даа. Нэг ажил эхлүүлцэн, хүний итгэлийг алдаж болохгүй, зорьсон ажлаа гүйцээхийн үүднээс ийнхүү махан идэштэн боллоо (түр үү, бүр үү одоохондоо мэдэх юм алга). Гэхдээ одоохондоо тахиатай л найзлахаас, гахай лав их бохир амьтан гэсэн. Энд үхрийн мах их үнэтэй. Хонины мах их эвгүй үнэртэй. Олон амьтанд нүгэл болоод яахав гэдэг утгаараа ганц амьтан сонголоо. Яая яг ингээд бичсэн бас эвгүй байна шүү.

 

Эрчүүд гэж эмэгтэй хүнийг хайрлаж мэдэхгүй хүмүүс байх юм даа. Хажууд минь нэг охин бий, бас нэг нэр эр (охиныг бодоход хөгшин нөхөр). Хөөрхий өнөөх охин хийж байгаа юмаа ойлгохгүй болохоор өнөөхөөс асуудаг юм. Тэрэнд өнөөх эр нилээн тусалнаа. Тэгэж тусалдагаараа түрүү барьж охиныг өөрийхөөрөө байлгах гэж их үздэг. Хамт хоолонд орох, хамт архидах гэх мэтээр. Өчигдөр орой өнөөх залуу архидаж суухдаа охиныг дуудахад нь охин очоогүй юм санж. Тэрэнд нь эгдүүцсэн өнөөх эр өнөөдөр бөөн уур. Өнөө охин руу хашгичаад, өөрөө юмаа хийгээрэй, дандаа хүний юм хэрэглэж байгаа гэх мэтээр. Өөртэй нь ямар ч хамаагүй шахуу хүний охин үрийг архичин болгох гэж байгаан байх даа. Эрдэм мэдлэгтэй хүмүүс яагаад түүн шигээ ёс суртахуунтай байддаггүй юм бол доо. Эрчүүд минь дээ уудаг нэгэн байхад уудаггүй нэгэн ч бас бий шүү дээ, эрчүүдийн аяар үргэлж уугаад байвал эмэгтэй хүн юу болж дуусах вэ...

 

Хэн нэгэнд тус болчихсон бол ямар нэг байдлаар хариугаа авах гээд зүтгэх нь зөв сэтгэлт хүмүүний ёс яавч биш дэгээ.

МОНГОЛ ТОЛБО

Хагас сайн өдөр дэлгүүрээс тахианы махаар хийсэн халаагаад л иддэг бөөрөнхий мах аваад өндөгтэй холиод идэж үзлээ. Орой нь унтахад амьсгалаас минь эвгүй үнэр үнэртэх шиг, маргааш нь идснээ доогуураа гаргахад хурц эвгүй үнэртэй гарч байсан. Тэр бүхнээс өөрөө өөрөөсөө дур гутах шиг санагдсан. Хүн гэдэг амьтан үнэхээр ариухан байж болох юм даа гэж бодогдож, мах идэж гэдэс ходоодон дотроо ялзрал өмхийрэл явуулахгүй л бол амьдарч чадахгүй болтлоо зэрлэгшсэндээ гайхмаар санагдсан. Эргэн тойронд минь дүүрэн махчин бас архичин хүмүүс. Сэтгэлээ хянах байтаугай тэнд нь ямар бодол эргэлдэж байгааг анзаарах сөхөөгүй амьдарч байгаа тэдний дэргэд иймэрхүү байдалтай байна гэдэг үнэхээр амаргүй. Санаатай болоод санаандгүйгээр тэдний зүгээс ирэх сөрөг хандлагуудад залхаж, ядрах үе бишгүй дээ. Өнөө маргаашийн төлөө л амьдрах хөөрхий тэднийг өрөвдөхөөс хэтрэхгүй юм даа. Мэдэхгүй ээ, сүүлдээ өөрийгөө буруу замаар будаа тээгээд хамаг цаг хугацаагаа баллаад байгаа юм болов уу гэж айх юм. Солиормоор. Өнгөрсөн долоо хоногт хоёр гурван ч удаа өнөөх болохгүй хүмүүс цугалдаг газар луу явсан. Тав дахь өдөр нь нэг найз эндээс явна гээд хэсэг хүмүүс уулзлаа. Шарсан тахианы газар орж, пийв уунгаа тахиа идэцгээв. Тиймэрхүү юм идэж уудаггүй надад мөнгө, цагийн гарз байдаг л даа. Хүмүүсийн өмнөөс төлбөр хийчихээд гараад ирж байгаа юм, үндсэндээ. Хүмүүс ч бас шудрага бус. Улаан цагаан идэхгүй байгаа хүнийг тооцоо хийхдээ оруулаад мөнгийг нь авчиж л байгаан. Мань ч яахав буянаараа болог гээд иймэрхүү юмыг цаад хүмүүсийн ухамсарт даатгаад орхичихдгийн. Энэ мэт уулт суултаас болж нилээд ядраад сонин байгаад байлаа. Өчигдөр харин багш нарын баяр тэмдэглэх далимаар лаабийхан багшийн хамт хотоос нилээд зайдуу газар очиж хоол идээд цааш уул руу явцгаалаа. Цэцгийн хүлэмжүүдээр орж баахан зураг дарж, нүд болоод сэтгэл оюунаа баясгалаа. Цаг агаар ч сайхан байсан. Тэр газар үнэхээр сайхан газар байсан. Өмнөх өдрүүдэд бий болчихоод байсан сөрөг энергийг тэр сайхан газар угааж өгөх шиг санагдсан. Хэрвээ бурхан гэж байдаг бол энэ нэг ядарсан хүүхнийг бохир энергээс нь цэвэрлэж өгье гээд тэр газар луу аваачсан байх. Орой нь хичнээн сайхан бөх унтаж амрав. Монголд байхад л тэгэж унтдаг байсан сан. Бас сомбэ нар хүүхдүүдээ авчирсан нь их сайхан байсан. Хүүхдийн цайлган зан, цовоо инээд. Нэг жижигхэн охиныг тэвэрч баахан үнсэж, үнэрлэв. Хүүхдүүд ч надад сайн байсан. Нэг сонирхолтой нь тэнд байсан нэг жаахан хүүгийн бөгсөн дээр манай монгол жаалуудын хонгон дээр байдаг хөх толбо байлаа. Ээжээс нь энэ юу вэ гэж асуухад өөдөөс МОНГОЛ ТОЛБО гэж хэлсэн. Солонгос хүүхдүүдэд бүгдэд нь байдаг гэнэ. Өмнө бол бүгд биш хэсэгхэн хүнд л байдаг гэж сонсож байсан юм. МОНГОЛ ТОЛБО гэж хэлэхэд хичнээн сайхан байсан гээч. Шөнө сайхан унтаж амарсны буянаар өнөөдөр цовоо сэргэлэн босч ирэв.

Хүүхэд нас минь байгаль дунд өнгөрсөн монгол хүн юм болохоор нэг чийгтэй байшингаас нөгөө рүү гүйхээс өөргүй амьдарч байгаа нүүдэлчин монгол надад сурсан, дассан, өссөн орчноо үгүйлэх өдөр бишгүй олон бий.

Өчигдөр тэр олон жоохон, хөөрхөн эгдүүтэй жаалуудаыг харж суухад бушуухан ээж болмоор санагдсан.

Мах л идэхгүй бол амьдарч чадахгүй хүний энэ зовлого гэж нээрээ хэцүү ч юмаа даа

Жил гаруйн өмнөөс цэвэр цагаан хоолтон болсон юм. Эхэн үедээ өндөг ч иддэггүй байсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд өндөг идэж эхэлсэн. Заримдаа хаа нэг махтай хоол идэх ч тохиолдол байгаа. Цагаан хоолтон болж эхэлснээс хойш махан биед болоод оюун санаанд нилээд өөрчлөлт гарч байгааг мэдэрч эхэлсэн. Элдэв муу муухай үнэрт байж чадахгүй, урд өдөр нь архидсан, эсвэл ахиухан мах идсэн хүний хажууд байхад шууд толгой өвддөг болсон. Гэх мэтээр бохир зүйлд маш мэдрэмтгий болж тийм газар удаахан байвал шууд ядарч эхэлж байгааг анзаарах болов. Цагаан хоолтон болсноор оюун санааны хувьд үнэхээр мундаг өөрчлөлтүүд гарч, уур хилэн атаа хорсол гэх мэт сэтгэлийн элдэв сөрөг хөдлөлүүд намжиж, аливааг эерэг, гэгээлэг талаас нь хардаг болсон юм шиг санагдсан. Мөн дуу хоолойны өнгө хүртэл өөрчлөгдсөн, нэг тийм цээл тунгалаг өнгөтэй болсон. Гэвч толгой их өвддөг болсон. Шалтгааныг нь интэрнээс хайж үзэхэд ганцxан маханд агуулагаддаг В12 гэдэг витамин дутагдсанаар тархины үйл ажиллагаанд өөрчлөлт ордог гэж байсан. Оюуны хөдөлмөр хийдэг хүний хувьд энэ үнэхээр хэцүү. Заримдаа мартаад ч байх шиг, ямар нэг зүйлийг. Жаахан ачаалал авахад л амархан ядраад байх болсон. Бас удаахан уулзаагүй найзуудтайгаа уулзахаар жижигхэн болсныг минь гайхаад байх юм. Үнэндээ бол 50кг байсан жин 46кг орчмоос хэтрэхээ байсан. Яг одоо үнэхээр эргэлзэж байна. Яах вээ гэж бодоод. Эмэгтэй хүний хувьд үр хүүхэд төрүүлнэ, махнаасаа мах, яснаасаа яс ургуулах ёстой учраас мах идэж энэ махан биеэ тэжээхгүй бол болохгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас мах иддэггүй монгол эр хүн байхгүй болохоор яг миний нөхцөлд тохирсон эр хүн олдоно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай л адилхан болов уу. Уул нь мөнх амьдрах биш энэ биеийг хичнээн тэтгээд ч яах билээ. Заримдаа буяны зам мөрөөр эргэлтгүй орсон лам хүмүүст атаархах юм. Энэхүү хүний төрлийг олж авсан завшаанд буянаас өөрийг хийх завгүй л амьдрах ёстой юм гэсэн. Хэдий өөрийн аав ээж, ах дүү хамаатан садан, найз нөхөддөө хайртай гэж мянга хэлж, өнөө байгаад маргааш алга болчихдог материаллаг байдлаар тусаллаа ч тэдэндээ тус болох нь юу л бол. Тэдэнтэйгээ энэ насанд ийм дотно үйлийн барилдлагатай болж төрсний хувьд энэ амьдрал дуусаад очих газрыг нь сайн сайхан байхад нь туслах юм сан гэж бодогдох болсон. Бас энэ хорвоогийн чанадын мөн чанарыг ойлгуулах юм сан гэж боддог. Тэгэж бодохын зуур буяны үйлд шамдах сэтгэл төрдөг. Буян хийхэд эрт оройн, эр эм, хөгшин залуугийн ялгаа байддаггүй юм гэсэн. Эрт эхлэх тусмаа сайн байх нь ойлгомжтой. Тиймдээ ч санасан үедээ амандаа хэдэн маанийн үсэг хэлж, энэ хорвоо дээрх бүх оршихуйнуудын төлөө залбирдаг. Олон олон хүн орчлонгийн үнэнийг ухаараасай гэж хүсдэг.

 

Хүний сэтгэл гэдэг үнэхээр ариухан зүйл, тэрийгээ олон олон хүн олж мэдээсэй. Нүдэнд харагдаж, гарт баригдах бүхэн түр зуурын мөн чанартай гэдгийг бас олж хараасай. Тэртээх солонгын хойноос салхинд хийсэх хамхуул мэт хийсч ганц олдох энэ амьдралаа өнөөдөр байгаад маргааш байхгүй болох зүйлийн төлөө хэтэрхий их хөөцөлдөж битгий үрээсэй.

Утсандаа дөнгүүлчихлээ
Сүүлийн үед ядраад байгаамуу яагаад байгаан нэг л соникоо байнаа. Унтвал зүгээр болохын болуу гээд унтаж үзэхийн хэв хэвээрээ. Нэг л юм хэрэгтэй байх шиг байнаа. Юу гэдгийг нь та нар таагаарай. Өчигдөр нэг тэнэг юм болоод. Орой гэр лүүгээ явж байх замдаа утасныхаа дууг хаагаад чичигнүүр дээр нь тавьчаад, өнөө утсаа гартаа атгаад гараа савчуулаад явжийлаа. Тэгсэн утсанд байна уу гээд хүн дуугарах шиг гайхаад харсан чинь цахим залуугийн нэр дугаар нь гарчихсан, мань хүний байна уу гэх сонсогддын. Зүрх амаар гарах шахна биз дээ? Ямар дуудлага ирж барьсан юм мэдэгдээгүй байж хүнээс дуудлага ирнэ гэдэг чинь би л дуудлага хийсэн болж таарч байгаан. Яалтчгүй ярилаа л даа. Би залгачихсан уу, чи залгасан уу гээд юу болсныг мэдээгүй сандарсан хүн чинь утгагүй асуулт асууж орхидын. Нөгөөх өөдөөс чамаас дуудлага ирсэн гэдийн. Өө нүдний булай, ямар чөтгөр нь ингэдэг байнаа гэж бодсон ч таслалтай нь биш худлаа үнэн хэд гурван юм ярилаа. Утасны тохиргоог оролдож яваад ингэчих шиг боллоо. Алдаа боллоо шүү. Энэ алдаа шүү за гэж мэгээд сандарсан хүн чинь ярих гэж алингий нь алдуулсан л даа. Утсаа сольсымуу гэнээ. Үгүй ээ үгүй хуучинтайгаа, заримдаа тохиргоог нь ойлгодоггүй юм гэлээ. Угаасаа заримдаа утасныхаа учрыг олдоггүй юм. Тухайн үедээ үнэн тэнэг байсаан. Цаад нөхөр юу гэж бодож байгаа бол гэхээс бүр сонин санагдаад. Тэгээд нэх олон ч юм яриагүй баяртай маяртай гээд дуусгав. Дуусгангуутаа өө энэ яасан тэнэг юм бэ гэснийг мань хүн хальт сонссон ч байж магадгүй. Тэгсэн тэрний дараа нь утасны дэлгэцэн дээр тэрний дугаартай хүний толгойны дүрс үүсчихэж. Арилгах гээд тэрэн дээр нь дарсан чинь шууд дууддаг байшд. Сандарсан хүн чинь болиулдаг товчин дээр хэд хэд хүчтэй дарж болиулав. Дахиж тэр дүрсийг оролдоогүй. Яаж устгадаг юм болоо. Яаж яваад очиж очиж тэр хүний дугаараар тийм дүрс үүсчдийн, өшөө хар мянган дугаарууд байхад чинь заавал тэрнийх байх даа яахав дээ. Тэгээд бүр автомаатаар дуудлага хийж намайг байдалд оруулж энэ тэр. Мэссэжнээс илүү гарахгүй байгаа хүн лүү дуудлага энэ тэр хийж намба алддаг байншд шээт гэж.
Найдвартай засварын газар

 

Үэхэ хэ нэг гошин юм болоод. Нөгөө нэг нөхөр байшд, манийг дуурайгаад байдаг гар. Тэр чинь бөрр төрөл арилжчихаж таминь. Өчигдөр манай сургууль дээр оюутны фестивалийн нээлт болоод. Өчигдөр, өнөөдөр, маргааш гээд гурван өдөр болох юм. Орой гэртээ хоол эргүүлэх гээд очцон байсан ардаас лаабийн годгор охин утасдаад та хурдан хүрээд ир багш эднүүд байна гэж мэгээд. Яваад очлоо хүмүүс ч идэж уугаад л сууцгааж байна, гадаа л даа. Мань ч хоолоо идцийн болохоор юм хум ч нэх идсэнгүй, ямар пийв энэ тэр уух биш. Хүмүүсийн аяыг хараал худлаа маасайгаал суув даа. Урдны ганц пийвнийхээ ядаргааг тайлаагүй байжийж дахиад бас баахан ууж идэж байгаа хүмүүсийн дунд, үнэр танарт мансуурах нь дээ гэсийм бодоол үнэндээ дур муутай л суулаа. Тэгээд яахав хүмүүс ч дуу шуу ороод, гадаа ч сэрүүхэн болчлоо. Нимгэн хувцастай явсныг хэлэх үү, даараад байдаг. Явмаар санагдаад болдоггүй, ууж идэж байгаа хүмүүсийг хараад суух чинь үнэн домбоо шд. Тэгээд өндийлөө л дөө, өнөө годгор охинд даараад байна би явлаа гэж хэлээд алхцан сургуулийн зүг. Багш ч аль хэдийн явчихсан. Хоёр сомбээ ширээ ширээ хэсээд алга болцон. Сургууль дээр ирчээд цаг гаруй болоод суужийтал нэг сомбээ ороод ирэв. Нэг оюутны төрсөн өдөр тэмдэглэх гээд нэг газар луу бүгд явсан, чи явахгүймүү гэнээ. Юм бүхнээс хойш суужаах гэж бодоод дагаад намирчлаа. Өнөөх чинь нилээд согтонги мөртөө машинаараа явна гэдийн байна. Би ч зүгээриймүү гэхэд зүгээрээ гэхийм. За дүүрсэн гээд сууж л орхилоо. Уул нь ч ойрхон л доо. Зам зуур айж л явлаа, гончиг минь. Нэг газар машинаа тавьчаад нөгөө уушны газар очив. Тэгсэн түрүүний хагас сайнд нөгөө цахим залуутай орсон газар байдын. Үнэр танар гэж авахым биш. Нөгөө үнэрт дуртай гарууд ч шавааралдаж байгаа байх даа гэж бодохоос сууж чаддаггүй ээ. Хоёр аяга жүүс өнөөдүүлийн пийвтэй тулгаж уусаар дуусгав. Төрсөн өдрийн эзэн охин тас үсэрчиж. Нөгөө манийг дуурайдаг гар ч яваад өгчиж. Ийм юмнаас хойш суудаг болчиж овоо шд гэсэн юм бодов. За тэгээд согтуу хүмүүсийн яриа хөөрөө ч гэж юу байхав. Тэгэсгээд түрүүлээд гарлаа. Өнөө өглөө сургууль дээр ирээд өчигдөр яасан ийсэн гээд баахан ярьцгаагаад байв хүмүүс. Тэгсэн нөгөө манийг дуурайгаад байдаг гараас чи яагаад эрт явцан бэ гэсэн чинь тэр охин согтчихсон байгаа нь надад үнэхээр сонин санагдсан, тийм болохоор тэнд байх аргагүй болоод явсан шахуу юм хэлдийн. Тэрийг нь сонсоод би арай огиулчихсангүй, тэсэж ядахдаа нооль руу явлаа шд. Тэр бид 2 хэзээ байтлаа тийм цэвэр ариун болцын. Өдий долоо найман жил болчоод тийм юм үзэж хараагүй байна гэж байхч гүй. Хаа сайгүй л согтуу охидууд байж л байдаг шд. Шал худлаа юу ч үзээгүй онгон царайлдаг гэжийшд, улаан архичин, улаан шоучин байсын байж. Хүн ингэтэл төрөл арилжина гэж байдаг л юм байна, таминь. Айхтар хүмүүс чинь айхтар байдын байна, хүний сайныг нь дуурайгаад өөрөө өөрийгөө засаад явчихдаг юм байна шүү. Гэхдээ үргэлж ийм байж чадаа ч үү гүй ч үү, худлаа жүжиг ч байсан байж магад. Би ч үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим юмаа. Хэдэн жил хамт суралцасных нэг ч гэсэн хүнийг зөв замд оруулж байвал болж л байна. Гэхдээ зам зуурын ийм нөхдүүд яаж өөрчлөгдөх нь маньд падлий ч хамаагүй. Харин хажууд минь насан турш хамт амьдрах хүндээ л сайны үлгэр жишээ байж, сайн зам мөр рүү хөтлөх нь л чухал байна даа. Элдэв засваргүй сайн хүнтэй таарчвал ч болоод явчина л даа. Засвар ч гэж дээ нэг нэгэндээ дасан зохицох гэж ярих нь зөв болов уу...

 

Монгол залуучууд минь айлын хүүхдүүд ийм айхтар байдын байна шүү, хүнээс авах сайхныг нь аваад өөрөө өөрийгөө зуун наян градус өөрчилчихэж байншд. Дэргэд байгаа хүний сайн сайхан чанаруудыг өөртөө нутагшуулж амьдарцгаая...

Төсөөлөхөөс айх боллоо

 

Төсөөлөл гэдэг зүйл ямар хүчтэй байдгийг сүүлийн үед их мэдрэх боллоо. Би ч өөрөө романтик типийн хүн юм гэдгээ ч ойлголоо. Биечилж уулзаагүй хүний зургийг хараад, дээрээс нь энд тэндээс хальт сонссон мэдээлэл дээр үндэслээд ургуулан бодож өгөх юм. Гэтэл бодит амьдрал бол бодсноос хэдэн хувь доогуур байх нь ихэнхдээ. Төсөөлөхөөс айж байна. Хоёр танилцсан хүн хоёулаа төсөөллөөс нилээн доогуур байсан. Хүн хүнийг өөр шигээ санадаг гэж ч үг байдаг. Аливааг ямар нүдээр харна тиймээр л бусдыг хүлээж авдаг. Миний хувьд бүхнийг их л сайхнаар төсөөлдөг. Гэтэл гэтэл гэтэл бодит байдал бол тийм юм гэж байддаггүйм шүү дээ охин минь л гэх юм даа. Эмэгтэй хүний гучин нас гэдэг зүрхэнд нь хайр оргилж, сэтгэлд нь ухаарал ундарсан, хүлээц тэвчээрээр дүүрэн сайхан нас байдаг юм байна. Тэр сайхан бүхнээ зориулах хүнгүйгээр энэ сайхан насыг үдэж байгаадаа маш их харамсах юм. Сайхан монгол эрийн хажууд чимэг нь болж алхахсан гэж мөн ч их хүсэх юм даа. Хүсэхэд хясдаг хорвоо хойно төсөөллийн тэр нэгэнтэйгээ учирахгүй л төөрч гүйсээр. Миний насанд аль хэдийн энгэрт нь сүү ивлэж, үрийн зулай үнэрлэж, бүүвэйн дуу аялан суух цаг сан уул нь. Сүүлдээ ч айх шиг ч болох шиг. Хэзээ хийсэн үйлийн шийтгэл гэхээрээ ийнхүү төөрч будилж суудаг юм бол доо.


Энд бичигдэж байгаа бүхэн тухайн эгшинд тархинд минь орж ирсэн бодлуудын аутпүүт байдаг. Тэрнээс ямар нэг байдлаар өөрийгөө гайхуулах гэж, ириклаамдах гэж хэдэн үг холбож суудаггүй юм, тэгэх ч шаардлага байхгүй. Тиймд хэн нэгэнд хэрвээ таалагдахгүй бол, сөрөг утга агуулгатай сэтгэгдэл үлдээх гэж байгаа бол битгий гэж хэлмээр байна. Надад хангалттай сэтгэл зовоосон зүйлүүд байгаа болохоор дээрээс нь нэммээргүй байна. Цэвэр хувь хүний ертөнц байгаа болохоор бичигдсэн бүхнийг байгаагаар нь хүлээж авахыг хүсч байна. Хэрэв тэгэж чадахгүй бол үүгээр орж ирсний хэрэг үгүй биз ээ. Сэтгэгдэл үлдээж санаа бодлоо хуваалцаж байдаг үл таних хэдий ч хэдийн дотно санагдах болсон та бүхэнд баярлаж суудаг шүү.

Миний по байхгүй болчихжээ, ккк


Аль хагас сайнд уусан ганц аяга пийв одоо хүртэл үйлчилнэ гэж баймааргүй л юм. Өчигдөр нэг л сонин байсан, өнөөдөр ч бас адилхан. Уул нь урд шөнө эрт гэгч нь орондоо орж, нилээн гайгүй унтсан юм. Өглөө бүр усанд орох цагаа хасаж усанд оролгүй ирсэн. Нилээн сайн унтсан хэдий ч толгой дүүрэнгэ хэвээрээ, юм хийх сонирхол төрөхгүй, тархинд маш хэрэггүй дэмий бодлууд эргэлдээд. Нэг үгээр хэвшиж дадсан өөрийн хэмнэлээсээ гараад явчихсан, өөрөө өөрийгөө алдсан юм шиг санагдаад байх юм. Өдөр цайны цагаар гэртээ очиж усанд орчихоод ирсэн ч байдал хэвээрээ. Өчигдөр тоглосондоо биеийн зарим хэсгүүдэд өвчин орчихож. Орой сэтгэлд байгаа дэмий бодлуудыг арилгахын тулд Далай багшийн айлдваруудыг жаал сонссон. Нэг иймэрхүү сонин мэдрэмжтэй үед тиймэрхүү оюунлаг зүйлсүүдийг сонсох, унших нь их үр дүнтэй байдаг. Хэн нэгэнтэй ярьж сууснаас хамаагүй дээр. Пийв энэ тэр уудаг, архи дарсны тиймэрхүү газар миний байх газар биш гэдгийг миний бие маш сайн хэлдэг. Бас надад тохирохгүй энергитэй хүнтэй уулзвал бие хямардаг. Магадгүй тэр залуугийн энерги минийхд таарахгүй байсан бололтой. Жаахан энерги муутай газар байчихаар л ийм сонин болчихдог юм. Өөрт байгаа нэг хэсэг юм маань гараад явчихсан юм шиг санагдаад хэсэгтээ л өөр ертөнцөд байгаа юм шиг мэдрэмжтэй явдаг. Энэ удаа бүр илүү байгаад байх юм. Энийг уншаад хэн нэгэнд сонин санагдаж магадгүй, гэхдээ энэ бол үнээн. Миний хувьд яалтчгүй иймэрхүү өөрчлөлтүүд бий болдог. Нэг кинон дээр гардаг шд, энэн доогуур гарахаар ПОнь алга болчихдог гэж. Тэрэн шиг л юм болоод байх шиг байна даа.

Найр, наадам, шоу цэнгээн надад зохихоо байж

Өчигдөр нөгөө цахим залуутай уулзлаа. Дандаа айдл байгаад байдгийн учир нь чаат мат иймэрхүү зүйлд дургүй, яаж харьцахаа мэддэггүй хүнийм гэнэ. Биеэ авч яваа байдал зэргээс нь харахад тийм ч болов уу гэж санагдав. Нэг тийм бүрэг, нээлттэй биш хүн шиг анзаарагдсан. Уул суурь нь гайгүй юм уу гэж бодов. Хүний төсөөлөл гэж нээрээ үнэн фантаазний байх юм даа. Эсвэл би тийм аймаар төсөөлөлтэй хүнийм бол уу? Өөрөө өөртөө нэг сайхан төсөөлөл бий болгочихоод тэрнээсээ нэг их том хүлээлт үүсгэчихдэг. Гэтэл яг бодит амьдрал дээр тэр төсөөллийн талд нь ч хүрэхгүй байх нь ихэнхдээ, өө шэээт гэмээр болж байгаам чинь. Өчигдөр бол нэг иймэрхүү л байлаа даа. Кореа гээд ширээний теннисний нэртэй тамирчин эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн кино үзлээ. Каампуусаараа хамт алхаж танилцууллаа. Нэг цэцэрлэгээр хальт ороод гарсан, тэнд байх нууранд завиар явах гэснээ хоёул анх удаа явах гэж байгаа болохоор туршлагагүйтээд усанд дунд зогсчуул яахын гэсээр байгаад болиулцан, хүмүүс ч их байлээ. Кофе шопт кофедсон, Паста-ны газар хооллов. Орой нь пийвний газар жаахан суув, уухгүй яаж зүгээр байхав гээд нэг грушиг уув. Пийв уудаггүй вино уудаг гэхэд тийм газар орох гэв нөгөөх чинь. Тийм газрын нэг шил вино чинь манггар үнэтэй шд. Яаж тэгэж болох юм хөөрхийг тэгэж холгож болохгүй. Яахым бэ энэ чинь аймаар үнэтэй газар гээд үүднээс нь буцсан. Албатай юм шиг хүнээр хамаг юмаа авахуулаад яваадаа баахан санаа зовсон. Яагаад ч юм хүнээр юм хум авахуулахаар бүр санаа зовоод сууж ч чаддаггүй. Хэн нэгэнд өртэй хоцроод байгаамшиг санагдаад их хэцүү. За энэ ч яахав, дараа тэгэж байгаад эргүүлж төлөхийг бодно доо. Тэр залуу төсөөлж байснаас минь доогуур л санагдлаа даа. Гэхдээ арван хуруу тэгш хүн гэж хаана байхав дээ. Хүнд уул нь зөн мэдрэмж байдаг л юм гэсэн. Минийх хаашаа орцон юм бол. Эр нөхөр сонгох тал дээр бүр нооль. Уул нь юмны тоо гүйцээж байгаа биш олон хүнтэй уулзаж, үерхэхгүй гэж боддог юм. Гэтэл тоо нь гүйцээгүй юм байлгүй иймэрхүү нэг удаа уулзаад хоол хош идэж уугаад салж байсан эрчүүд гарын арван хурууг бүгдийг дарах хэмжээнд хүрчаах шиг байнаа. Өчигдөрийн уулзалт тэдгээрийн нэгэн адил ганц удаагийх уу, цаашид өрнөх үү бүү мэд. Бурханаас эсвэл хувь заяанаас оноосон хүнээ өөрийн болгоогүй өнгөрүүлсэн минь л том алдаа болсым шиг санагдах юм. Тийм болохоор төөрөөд л хаа хамаагүй хүмүүстэй уулзаад яваа ч юм шиг. Сүүлдээ ч айх ч шиг цөхрөх ч шиг боллоо. Хэрэв хань болох хүн маань тэдний хэн нь ч биш байгаад өөр хүнтэй суувал тэр хүнд би юу гэж хэлэх үү, чамаас өмнө олон эрчүүдтэй болзож явлаа гэх үү. Хүнд юмаа нууж чаддаггүй хүн чинь нэг өдөр ам алдаж л таарна. Гэхдээ зүгээр нэг уулзаад салсан болохоор санаа зовоод байх ч юу байхав дээ. Тэгэж болохгүй ингэж болохгүй гэж бодох тусам цаанаасаа бүр зориуд намайг сорьж байгаам шиг болохгүй бүхэнтэй нүүр тулах юм. Ба стэгэх юмсан гээд төсөөлөөд бодсон зүйлээ заавал хийж байж санаа амардаг сонин зан байнаа. Сүүлдээ өөрийгөө танихаа ч байж байх шиг.


Өчигдөр мань хүнд хань болж ганц аяга пийв уусандаа өнөөдөр ядраад сургууль дээр хальт очоод ирсэн. Лабийхан энэ монгол хүүхэн хоёр өдөр үзэгдэхгүй юу болоод байнаа гэж байгаа байх даа. Хоёр найз охиноо дуудаж хоол идчихээд нэг найзтайгаа талбайн тэннис цохиж байгаад гэртээ орж хэсэг хэвтээд босож иртэл овоо сэргэжээ. Бушуухан бүх зүйл минь ёс горимоороо жигдрээсэй билээ дээ.

Мань хүнээс салсны дараа ганцаардлыг аймаар мэдрэв. Аль эрт мартагдсан мэдрэмж дахиж сэргэж байгаа ч юм шиг санагдсан. Ганц бие амьдралд шинэ хүн орж ирэх ч сонирхолтой хэрнээ төвөгтэй ч юм шиг. Цаашид юу болохыг хувь заяанд л үлдээе дээ.

Запаасанд тавьцан байвал яанаа

 

Нэг ийм юм бодогдоодоо. Хэд хоногийн өмнө би утсаа сольсын. Дугаараа солихгүй санаатай үзсэн боловч заавал солих шаардлагатай гээд. Тэгээд сольсоон. Тэр оройгоо хүмүүс рүү мэссэж нисгэхээс төвөгшөөгөөд мэссэнжрийнхээ статус дээр миний шинэ дугаар гээл дугаараа зоочихлоо. Онлайн байгаанууд нь хараад хадгалаад авна биз гээд. Нөгөө цахим залуу чинь үе үе байна уу майна уу гээд офлайн үлдээгээд байгаан сүүлийн үед. Тэр орой мань хүн орж ирж харагдаагүй, намайг онлайн байхад. Харин инвисибл болцон байхад орж ирээд шөнө намайг 2 цаг өнгөртөл суухад байж л байсан. Өглөө 10 өнгөрөөж орж ирэхэд бас байж байсан. Тэгээд бүр өдөр гараад явах шиг болсон. Би ч инвисибл байж гүрийгээд л байсан. Тэрнээс хойш мэссэнжирт ер таараагүй юм. Тэр үед мань хүнийг утаснаасаа орсон байх гэж бодсон л доо. Утсаараа мэссэжирт ордог хүмүүс чинь байнгийн онлайн байдаг биз дээ. Тэгээд өнөөдөр энэ миний шинэ дугаар гээл мэссэж нисгэлээ. Өөрийн зүгээс тэр хүнд анхаарал хандуулж байгаа гэдгээ харуулах санаатай. Гэтэл одоог болтол огт хариу ирээгүй байна. Би бүр учрыг нь олдоггүй ээ энэ хүний. Заримдаа хүүе хаая гээд сүрхий тэгсэн мөртөө энэ мэтээр таг чиг. Истой сонин. Би лав амьдралдаа миний мэссэжид хариу өгөхгүй байгаа хүнтэй анх удаа л таарч байна. Өнөөгийн энэ соёлт нийгэмд амьдарч байгаа боловсрол мэдлэгтэй хүн гэхэд үнэн ойлгомжгүй. Тийм их зантай л хүн юм байх даа. Эсвэл тархиндаа жаахан сумтай ч юмуу. Тийм юмуу гэхээр заримдаа үгүй ч юм шиг, за мэдэхгүй мэдэхгүй. Сүүлийн үеийн хүмүүсийг би бүр ойлгохгүй байгаан, ойлгох гээд айкүү ч хүрэхгүйм угаасаа. Тэгээд сая бодож суух нээ, намайг зүгээр л запаасанд тавьцан байвал яанаа гэсэн бодол орж ирж аймаар айлаа. Сайхан зантай үедээ тэндээ нэг хүнтэй найзалчаад, тэрэнтэйгээ жаахан асуудалтай болонгуутаа сэтгэлээ засах гэж над руу ханддаг бол яанаа, энэ бол байж болох л хувилбар тээ. Нээрээ тийм бол би шал дэмий юманд сэтгэлээ хоёрдуулаад байгаа болж таарлаа. Ер нь яана вэ одоо. Гайгүй наана цаанатай, харилцааны ёс суртахуунтай эр ч бай эм ч бай хүн чинь хүний мэссэжид яаж ийж байгаад хариу өгнө биз дээ, яаж ч бодсон. Даа ялангуяа нэг нэгийгээ сайн таниж мэдэхгүй, дөнгөж танилцаж байгаа хүмүүс бол энэ тэр дээр бүр ч анхаарал тавиж ач холбогдол өгмөөр юм шиг санагдахын. Тэгээд бодохоор би бол тэр хүний зүгээр нэг баагий болж таарч байна л даа, тээ. Одоо тэр хүний тухай элдэв бодлоо толгойноосоо авч хаяхаас. Энэнээс илүү яаж намайг үл тоохов дээ тийм биз дээ. Эрчүүдээ та нар нэг юм хэлээч. Дөнгөж танилцаж, сайбэр харилцаатай байгаа эмэгтэй хүнтэй иймэрхүү хулигаан харилцаатай байж болдог юмуу. Та нарт тийм тохиолдол бий юу.

 

Өө за за яг яриад суужийсан чинь сая хариу ирдэг гэнээ, бүтэн найм есөн цагийн дараа шд, арай ч дээ. Хариугий нь бичихгүйм чинь, тийм хөөрцөн хөнгөн юм гэж юу байдын... Энэ эрэгтэйчүүдийн ангийхан тэгжийгаад зэвүүн гарууд байдын байнашд... Хүнийг ч, өөрийгөө ч эвгүй байдалд оруулаад хоёрын хооронд яах гэж ингэдийм дээ, утгагүй санагдчихлаа.

 

Олон олон юмыг эргэцүүлэх боломж олгож буй энэ цаг үеийг магтан дуулья

Ганцаараа амьдрах амьдралдаа бүр дасаж орхижээ. Яг гав ганцаараа амьдарч эхэлсний дараахан өглөө сэрэхэд нэг л сонин мэдрэмжтэй сэрдэг байж билээ. Шал танихгүй ертөнцөд сэрж байгаам шиг. Хүүхэд байхад айлд унтаад сэрэхэд нэг тийм сонин мэдрэмж төрөөд хоолой өөд огшоод явчдагсан. Гэрийнхийхээ хэн нэгийг дуудмаар ч юм шиг болдог шигтэй адилхан мэдрэмж. Өмнө би бичиж байсанчлан амьдрал дунд хутгалдалгүй зүгээр ажиглагч хийгээд байгаам шиг гэж. Гэрийнхнээ ч санахаа байж. Харин тэднийгээ жинхэнээр нь ойлгож, хайрлаж байгаа юм шиг санагдах болсон. Тэднийхээ дэргэд байхад ээж, аав, ах дүү, эгч тэдний хүүхдүүд гээд байнга л дэргэд минь байдаг болохоор тэд минь яг ямар хүмүүс юм бэ гэж төдийлэн боддоггүй юм байна. Холд амьдарч байгаа энэ өдрүүдэд ээж минь хэн юм, аав бас хэн юм тэд минь өнгөрсөн он жилүүдэд хэн байсан. Тэдний хүүхэд нас, залуу нас яаж өнгөрсөн, тэр цаг үедээ юу хүсэж мөрөөддөг байсан, тэрхүү хүсэл мөрөөдөлдөө хүрсэн болов уу? гэх мэтээр арай өөр өнцгөөс харах боломж олддог ч юм шиг. Байнга дэргэд нь байгаа мөртөө дэндүү харалган амьдардаг шигээ. Хайртай энээ тэрээ гэдэг мөртөө жинхэнээр нь ойлгож ухаардаг нь юу л бол доо. Өнөөдөр байсан тэр л дүр төрх, аяг үйлээрээ маргааш ч нөгөөдөр ч дараа жил ч гэсэн хэв хэвээрээ байх юм шиг л санадаг. Тиймээс ч баярлуулж, хайрлахыгаа дандаа хойш тавьдаг. За маргааш, дараа жил, тэгэж байгаад л нэг сайхан өдөр гээд л хойшлуулаад л байдаг шиг. Иймэрхүү байдлаас л хүмүүс бид өөрөө өөрсдийгөө хайраж ойлгож чаддаггүй бололтой.

 

Ер нь юмыг олон талаас нь бодоод байвал их сонирхолтой юмаа. Яг үнэндээ заримдаа хүнтэй ярихаас дургүй хүрдэг. Яагаад гэхээр утгагүй, үнэн биш юм ярих гээд байгаа юм шиг. Хүмүүс бидний хоорондын харилцаа ер нь өнгөц байдаг юм бишүү. Усан дээрх хөөс шиг л. Нэг нэгэндээ чин сэтгэлээсээ үнэн үг хэлж чаддаггүй, тэгэж хэлэхээ мэддэггүй, хэлэхээс айдаг гэх мэт шалтгаануудаас болоод. Миний хувьд хэрвээ энэ хорвоо дээр үнэн гэж байдаг бол түүнд л ойрхон амьдрах юмсан гэж боддог, тийм ч байхыг хичээдэг. Хэн нэг хүн миний нүдэн дээр илт худлаа яриад эсвэл илэрхий таагүй дутагдалтай тал бий бол шууд л хэлж орхидог. Цаад хүн гомдох болов уу, уурлах болов уу гэж бодох нь барагтай бол үгүй. Тэгэх нь тэр хүнд болоод өөрт минь их амар байдаг. Гэхдээ өнөө цагт хэлж байгаа үгээ цэнэж, хэлмээр тиймэрхүү хүний хувийн онцлогт хандсан хэрнээ уг хүн өөрөө сайнаар хүлээж авч чадахгүй бол асуудалтай л даа. Мэдээж хэрэг ихэнх хүн л дургүйцэнэ л дээ. Уул нь дутагдлаа засаад авчихвал өөрт нь тун ч хэрэгтэй.

 

Өнөө цагт хүн хоорондын харилцаа ашиг сонирхол дээр л тогтдог болсым шигээ. Нэг л аргацаасан хуурамч харилцаа. Тийм болохоор би олон найзтай больё гэж боддоггүй. Олон хүнтэй найзлах тусам өөрөө өөртөө зүүх баг олширч байгаам шиг санагдаж өөрөө өөрөөсөө хэтэрхий холдоод байгаа юм шиг санагдаж, тийм олон араншин сурах гэж төвөгшөөдөг. Тэгээд ч баг зүүж жүжиглэх авьяас чадвар муутай. Харин нэг таниад найзалсан хүнтэйгээ энэ амьдрал хэзээ хүртэл үргэлжлэнэ тэр хүртэл явна гэсэн зарчимтай. Тиймдээ ч дотроо найз минь гээд бодсон хүнээ тийм дулаан сэтгэлээр бодоод л явдаг.

 

Хүнтэй уулзахаараа хэрэг болох нэг юм хэлчих сэн, тэр хүнд засаад хэлчихээр алдаа дутагдал юу байна гэж хичээдэг. Уул нь бол хүний явдал над ямар хамаа байхав дээ, гэхдээ бүр цаанаасаа тэгээд болдоггүй юм. Хүнд таван цаасаар тус болсноос уул нь иймэрхүү оюун санаанд нь хүрч, цаашид амьдралын турш дахь явдал суудалд нь нэмэртэйгээр тус хүргэх нь илүү өгөөжтэй мэт санагддаг. Гэтэл өнөөгийн өнгө мөнгөнд сохорсон нийгэмд тэрийг олоод харж, анзаарах сөхөөтэй, мэлмий нь нээгдсэн хүн тун цөөхөн нь харамсалтай. Тиймээс ч захын нэг хүнтэй харилцах дургүй талдаа.

 

За нэг иймэрхүү. Аливаа систем эмх цэгцэнд орж цэгцэрэхийн өмнө эмх цэгцгүй хаос төлөвт оршдог байгалийн хууль байдаг гэж физикийн ухаанд үздэг. Хэрэв энэ үнэн бол би цэгцрэх төлөв рүүгээ ойртож байгаа байхаа. Ноднин жил ч дотоод оршихуй минь мөн ч их бужигнасан шүү.

 

Бодоод байх тусам бүх зүйл зүүд зэрэглээ мэт хоосон тулж ирдийм байна. Худлаа гэвэл та нар өчигдөр болсон зүйлээ бодоод үз дээ. Дурсамж төдийхэн л үлдсэн байгаа биз. Дурсамж юу вэ гэвэл сэтгэлд хадгалагдаж үлдсэн хоосон орон зай, өөр юу ч биш. Амьдрал өөрөө дурсамж л байдаг, тэхээр хоосон л болж таарч байна.

Буянтай айлын босго элэгдэж байдаг юм гэнэ лээ, босго нь элэгдсэн айлын эхнэр болноо

Гэр сургуулийн хооронд ном компьютерээс өөрийг харахгүй гүйсээр байгаад би гэдэг хүн амьдрал, ялангуяа гэр бүлийн амьдрал гэдэг зүйлээс маш их хөндийрч байнаа. Хааяа, тун ховорхондоо сэкс.мн сайт руу орж хүмүүсийн өөрсөддөө тохиолдсон амьдралын тухай асуудлуудыг уншаад би хаана яваа хүн бэ гэж гайхах юм. Амьдрал гэдэг ч айхтар байдаг юм шигээ. Нэг л их армаанчик хүн сайхан хайр мөрөөдөөд, сайхан амьдрал төсөөлөөд л гүйгээд байдаг. Уул нь сэтгэлд минь их багтдаг юмаа. Ямар ч байсан тулга тойрсон хэрүүл уруултай лав амьдрахгүй юм шүү гэсэн бодол, итгэл үнэмшлийг өөртөө бат нот суулгачихсан. Залуу гэр бүлийн амьдрал эхэндээ ч халуухан сайхан байж байгаад яваандаа амьдралд нухлуулахын хэрээр жижиг том асуудлууд үүсч гардаг бололтой. Яг хүнтэй суугаад нэг гэрт ороод амьдарна гээд бодсон нэг төсөөлөгдөхгүй байнаа. Эрдэм сурах гэж чимдаантай хувцасаа барьж гарсан цагаас хойш өөрөө өөрийгөө болгох гэж хичээж яваа ганц бие амьдралд шив шинэ ертөнц, эсрэг хүйсийн хүн орж ирнэ гэдэг төсөөлөгдөмгүй санагдах юм. Тэр үед би ямар байх бол, сэтгэл дэх төсөөлөлөөс минь бодит амьдрал хэр зэрэг өөр байх бол. Кинон дээр гардаг шиг л амьдрал нүдэнд минь харагдаад байдаг юм, гэтэл бодит амьдрал түүнээс арай өөр байхаа. Би яаж амьдрах юм болоо. Хэнтэй суух бол, суух хүнээ тун сайхнаар төсөөлөөд л яваад байдаг, жоохон охин шиг ллл. Нас минь хэдийнэ жарын талд хүрсэн ч эрдэм номоос өөрийг бодох сөхөөгүй гүйж байгаа надад бурхан тэнгэр хүсэж мөрөөдөж байгаа хүнийг минь өгөх байх гэж найдна. Хамгийн гол нь хоёр биендээ итгэлтэй, хамтдаа амьдрая гэсэн чин сэтгэлтэй бол гэр бүлийн амьдрал бат бөх сайн сайхан байдаг болов уу даа. Нэг мэдсэн нээрээ юу билээ гэж бодогдож маш цочлоо шд. Уул нь өөрийн биеэр туулаагүй ч өрөөлийн амьдралаас харж ухаарсан ухаарал, амьдралын туршлагатай болж байгаа гэж боддог.

 

Би хэрүүлд үнэхээр дургүй, бүр хүүхэд байхын л тийм байсан. Хаа нэг ээж аав ам муруйхад тэнгэр хөмрөөд ирцийм шиг л дотор харанхуйлаад хичээл дээрээ ч тухтай сууж чаддаггүй байсан. Одоо ч гэсэн хэрүүлтэй газраас зугатаадаг, нэг нэг рүү хашгичсан дуу чимээ муухай үгнээс сэжиглээд бүр сонин болчихдгийн. Тийм болохоор би лав нөхөртэйгээ ам муруйхгүй ээ. Одоо ч надад бараг уур гэдэг юм байхгүй болж байгаа байхаа. Ганцаараа нилээн удаан амьдарлаа, бас дээрээс нь Буддийн философиудыг уншиж, хэрэгтэйг нь өөртөө хэрэгжүүлэх гэж хичээж байгаа болохоор ямартай ч ганц үгийн зөрүүд өрвөлзөж сөрвөлзөж уурлаад хялам цэхэм хийгээд байхгүй байхаа.

 

Сайхан айлын сайхан гэргий болчихоод хамаг хүн амьтныг дайлж цайлаад, эр нөхөртөө нялхарч, алаг үрсээ эрхлүүлж суух тэр нэг жаргалтай мөчүүд чухам хэзээ юм бол доо.

 

Нас явах ч золиг юмаа

Өчигдөр баахан хүн муу хэлчихсэн. Уул нь хүн амьтан аливаа юмны талаар өөрийн үнэлэмжээрээ хандаж муу муухайгаар хэлэхгүй юм сан гэж боддогийн. Өчигдөр бол бүр яалтчгүй тэсрэх гээч нь болсон л доо. Надад өөрт минь бүр ихээр нөлөөтэй байсан учраас тааруухан хэдэн үг хэлхэхээс өөр арга байгаагүй юм. Хэн нэг хүний тухай муу муухай үг унагаана гэдэг хэлж байгаа хүнд өөрт нь л муу байдаг гэдэг. За ялангуяа далдуур муу хэлж байгаа бол бүр ч муу. Нөгөө манай монголчуудын идсэн бут хувхайрч идүүлсэн бут цэцэглэнэ гэдэг шиг л. Тиймээс хэн нэгний талаар таагүй сэтгэл төрвөл тухайн үед нь тэр хүнд нь өөрт нь шууд хэлчихсэн нь шулуухан байдаг. Алдаагаа, буруугаа ойлгоод засаад авах нэгэн байхад харин өөдөөс минь уурлаж өс санах нэгэн ч байдаг байх. Үнэн үг хатуу тусдаг нь хууль юм хойно яая гэхэв. Тэгээд нэг түс тас хэлчихсэн бол сэтгэлдээ тээгээд явах хар буруу бодол байхгүй их амар байдаг юм.

Бодоод байхад би заримдаа буруу сонголт хийцийм шиг санагдахын. Боддоо таанууд, одоо миний эргэн тойронд байгаа эрчүүд нилээн соёл муутай. Амаараа болоод доод нүхээрээ хийгээ гаргадаг. Хажууд нь хүн байгааг тоож байгаа ч юм байхгүй пир пар хийлгээл суунашд. Арай дэндүү арчаагүй байгад нь өмнөөс санаад зовоод би хэцүүднэ. Бүр дур гутмаар. За тэгээд эмэгтэй хүнтэй харилцах харилцааны соёл тал дээр маруухан. Уул нь эр хүн эр хүн шиг байвал сайхан даа. Аль ч улсын сайхан сайхан мужик эрчүүд кино, ном зохиолд л байдаг юм шиг байна дөө. Бас миний мөрөөдөл, төсөөлөл дунд л оршиж байдаг шиг байна.

Нөгөө цахим залуутай нэг удаа чаталсан, тэрнээс хойш дандаа айдл байгаад байхаар цаашид ер нь харьцахаа больдымуу даа гэж бодох болсон. Хүнд амархан дасдаг хүн чинь аягүй бол бүтэхгүй юманд сэтгэлээ үрэх юм болчих байх гэж бодоод байгаа. Одоо бараг хоёр сар боллоо. Энэ хугацаанд нилээд мэдээлэл солилцоод бүр уулзаж болох ч байсан, гэтэл тэр хүнд тийм сонирхол байхгүй байгаа юм шиг байна лээ. Би ямар уулзая гэлтэй нь биш. Яагаад уулзахыг тэгэж их чуахлчлаад байгаан гэхээр хэд хэдэн шалтгаан байнаа. Нэгд уулзаж, бие хаа царай зүс дуу хоолойг нь сонссоноор маш их бодитой мэдээлэл авах боломжтой. Тэгээд цаашид яах ийхээ түс тас шийдэхэд амар. Хоёрт таалагдах таалагдахгүй нь мэдэгдэхгүй хүнтэй өөх ч биш булчирхай ч биш иймэрхүү байх чинь цагийн гарз бас нээрвийн гарз байгаа юм чинь. Нэг хүн байгаадаа гэхээс сэтгэлд нэг юм бодогдоод. Бүтэхгүй зүйлд тэгэж цаг энергиэ дэмий зарцуулаад баймааргүй байдаг. Хэрэв яриа хөөрөө, зүс царай биэы хаа нь таалагдахгүй бол дараагийн хүнээ хаймаар байншд. Яг үнэндээ надад цаг тун байгаа. Энэ жилдээ хүүхэд гаргана гэсэн маань худлаа болж байх шиг байна. Одоо танилцаагүй, таниагүй байгаа хүнээс хэзээ хүүхэд олж амжихх вэ дээ.

Эртний танил залуу хааяа бас наанатай цаанатай байгаа. Тэр нилээн махлаг, бүдүүндүү. Урд нь бөх энэ тэрээр хичээллэдэг байсан тэгээд гэнэт хөдөлгөөнгүй болоод таргалсан гэж ярьж байсан магадгүй байх. Дээр уулзахдаа ямар тарган юм тураач гэцийн. Хааяа мэссэнжирт таарахаараа гэртээ ком тэвэрч хэвтэхийн оронд гарц гүйгээч гээд хэд хэдэн удаа хэлцэн. Хэтэрхий хувь хүний асуудал хэдий ч өөрт нь л хэрэгтэй. Тэгсэн өчигдөр утсаар ярихдаа оройд гантил энэ тэр өргөж бага ч гэсэн биеийн тамир хийж байгаа гэнээ. Овоошд нээрээ. Залуу насандаа л жаахан идэвхитэй байхгүй бол тавь жар хүрээд тэртэй тэргүй нам сууна шд, тэрнээс өмнө жаахан идэвхитэй байх хэрэгтэй энэ тэр гэж баахан сургаалдав. Тэгсэн нээрээ тийм шүү гэнээ, бас ч гэж зөөлөн чихтэй байгаамаа зайлуул.

Нээрээ нас явах ч золиг юмаа. Одоо миний насан дээр хань болох хүндээ тавигдах шаардлага нэг нэгээр л нэмэгдээд байх бололтойм. Өмнө эрчүүдийг сайн хүн гэдгээр нь л хардаг байсан бол, одоо болохоор за энэ хүнтэй үнсэлцвэл ямар байх бол, нөгөө ажил дээрээ ямархуу бол. Намайг гоё байлгаж чадах болов уу. Тэврэлдэж байна гэж төсөөлье энэ тэр гээд их олон өнцөгөөс хардаг болцон байна лээ. Цаашилбал бидний дундаас ямархуу хүүхэд гарч ирэх үү гээд явж өгнө шд. Санаа суухаасаа өмнө нэг юмтай болж ав гээд залуу байхад хүмүүс хэлээд байсныг нь шал тоодоггүй байжээ. Одоо бодоод байсан тэр үед хэлж байсан хүмүүсийн үг үнэн, яв цав болоод байгаа байхгүй юу.

За энүүгээр нэг иймэрхүү юм бодсон өдөр болж байна даа.

Би чинь ХААН-ы үр удам шүү дээ

Өнөөдөр нэг муу дурак юманд баахан нээрвтэж өнжлөө. Уул нь аль болох их бага ямар ч юманд бухимдаж өөрийгөө зовоохгүй юмсан гэж боддог юм, тэгээд ч нэг их уурлаад бухимдаад байх нь гайгүй. Тэгээд ч тэр үү жаахан бухимдаад уурлаад ирэхээр толгой өвдөөд бүр сонин болчихдог болсон байна лээ. Хүмүүс мөрөөрөө мөөмөө унжуулах нь унжуулаад, нөгөө юмаа унжуулах нь унжуулаад хөл доорх тоосоо хөдөлгөн салгалахгүй заавал хажуу хавирганыхаа нэгэнд төвөг болохын. Хажууд нэг үнэн дураак гар байнаа. Бүр нэг юм үзээгүй. Жоохон юм үзэхээрээ л хөөрөөд, онгироод давхичихын эрийм байж балай новш. Шинэ хувцас авахаараа гүэ мөн гайхуулнаа, цэцэрлэгийн пацаанаас долоон дор. Өдий гучин тав зургаа хүрцийн байж, арчаагүй амьтан. Тэр сайн сайхан явжийвал өөрт нь л сайн биз дээ, тэхэд чинь хажуу хавирганыхандаа гайхуулах гэж хичээхийн. Би бүр бөөлжис хүрээд, хажууд нь байхаас ч дургүй хүрчийна. Бушуухан замаа хөөгөөд яваасай. Надад бол тэрний үйл хөдлөл, амьдрал түүүүйийийийи ч хамаа байхгүй. Горьдцон баагий гайхуулах гээд ядчихдын. Лай чинь тэгээд бас хүн дуурайна. Эрийм байж эмэгтэй хүнтэй барьцаад наачина, бүүр юм үзээгүй сонин гар. Ялихгүй жоохон юман дээр өөрийгөө ириклаамдах гээд ядчихдын. Фаак, надад бол үнэн гошин санагдаж байгаам чинь, тоохгүй байхад чинь анхаарал татах гээд бүр ядчина. Үхсэн юм үзээгүй муусайн юмнуудын хажууд би чинь ХААН-ы үр удам шүү дээ. Цагтаа дэлхийн талыг эзэлж явсан өвөг дээдэс минь энэ дэлхий дээрх өнгөтэй өөдтэйг эдэлж, идэж ууж ирсийм болохоор баргийн юманд энэ муусайнууд шиг хөөрч догдолж барьц алдахгүй шд. Ёстой хаа ч хэлнэ. Хогийн юманд үхэх шахан чичирч гүйхгүй шд, бүр цусанд минь шингэсэн бардам зан байна. Дандаа хүний үйл хөдлөл хянана, өмссөн зүүсэн, тэр байтугай уруул, нүүр амны будаг хүртэл контроолдчино. Фаакинг новш. Муу юмнууд чинь муу юмандаа сайн байхын, тиймэрхүү юмандаа нүд хурцы нь яана. Дээрээс нь балайр банзал, тэрийгээ мэдэгдүүлэхгүй гэж хичээдийн гэтэл бүгд ил шд. Нэг хэсэг өөрийнхөө улсын нэг хүүхэнтэй чухам сүрхий байсан чинь одоо тэрийгээ бүр үзэхээ больсым шиг байна лээ. Бас нэг ажумматай явалдаад байсан. Цайны цагаар амжуулна гэж мэдэх үү, яг тэгдэг байсын нэг хэсэг. Балайр үнэр ханхлуулчаад ороод ирнэ. Одоо харин тэр тал дээр гайгүй болсымуу гэж санагдаад байгаан. Тэрний үйлдэл түй ч хамаагүй, гэхдээ гол нь өөрөө тэрийгээ хажуугийн хүмүүсдээ мэдрүүлэх гэж хичээгээд байдаг байхгүй юу. Үнэн лайтай. Үнэн тэнэг өлөн харцтай, хажуугаар гарах эмэгтэйчүүдиг өлөнтөөл хараад байна. Нэг тийшээ явах сурагтай байсан бушуухан хажуунаас минь холдоосой. Хэд хоног нүд минь амраг. Хүн их дуурайна. Манийг чинь дуурайгаад л наачина шд, эрийм байж. Яг үнэндээ тэр мууд би маш их сайны үлгэр дуурайл болж байгаа. Намайг энд ирэхэд улаан архичин, тамхичин, бас нээх муухай үнэртэй баагий байсын. Одоо архи уух, тамхи татах нь багасаад, аюулын ус цасанд орж сурсым шиг байгаан. Хааяа лаабийхан ганц нэг юм уух гээд явахад нь би явдаггүй юм, би пийв архи аль алийг нь ерөөсөө амсдаггүй тийм болохоор явах дургүй. Тэрийг минь дуурайгаад барагтай бол архидахаа больсон. Надаас их юм сурчийгаа, яаж хувцаслах, үнэртэй ус цацаж сурах гэх мэтээр.

Өөрөө өөрийгөө аятайхан аваад явж чадахгүй иймэрхүү гарууд холуур байсан нь дээрийм байна.

Яг одоо л эхлүүлэхгүй бол оройтлоо....

 

Энэ банжиг сүүлийн үед жаахан гажигтаад байна уу тээ? Өдөр нэг сайхан юм бичээд яг сайхан нийтлэх гэтэл алга болгоцон шд, хайран юм болсоон. Заримдаа надад энэ амьдралд их том нууц байгаа юм шиг санагдах тийм зурвасxан сонин бодол орж ирэх юмаа. Энгийн нүдээр харахад хүмүүс хүсэл бодолдоо захирагдаад, өөрөө өөрсдийгөө жолоодоод амьдраад байгаа мэт боловч далдын ямар нэг хүч үйлчлээд байгаа юм шиг санагдахын. Нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа бүхэн хэзээ нэг цагт байхгүй болно гэдэг ертөнцийн хуулийг маш сайн ойлгож байгаа. Өнөөдөр миний сууж байгаа ширээ сандал, идэж байгаа хоол унд, өмсөж байгаа хувцас хунар цаашилбал би өөрөө цаг нь ирэхээр өөр төлөвт шилжээд дүр төрхөө өөрчлөөд замхарч одно. Гээд бодохоор энэ амьдрал гээч чухам юу юм бэ гэдэг асуулт дээр тулж очиж байгаан. Буддын сургаалд зааснаар бүх зүйл хоосон чанартай гэдэг л эцсийн тайлбар болж ирж байгаан. Хоосон чанар гэж байгаа учраас аливаа нэг зүйлийн шинж чанарын тухай гэсэн үг л дээ.

Заримдаа би айх юмаа. Жар далан нас хүрцэн байх үедээ залуу байхдаа тэгэж байхгүй яавдаа гэж хармсах вий гэж. Уул нь ирээгүй байгаа ирээдүй, өнгөрч одсон түүхийн тухайд санааширч, сэтгэлээ чилээх нь зөв зүйл биш яг одоо байгаа хоромдоо амьдрах туйлын зөв оршихуй гэдэг л дээ. Одоо цагийн гучин настай миний хувьд өөрийн гэсэн орон гэр овоолж, миний гээд хямгадаж, харамлах юмгүй сурч байгаа нэртэй чимдаан чирэн нүүдэллэн амьдарч байгаа бадарчин амьдрал маань дэндүү хангалтгүй бас дэндүү хайран ч юм шиг санагдах юм. Оройтож гаргасан хэдэн хүүхдээ амьдралын ухаан сууж амжаагүй балчир үед нь орхиод нүд аньчих вий дээ л гэж хамгийн гол нь айх юм. Бусдаар гон бие гозон толгой хүнд төвөг удахгүй өөрийгөө болгоод болж л байна. Үеийхэн маань амьдрал гэдэг далайд өөр өөрсдийн завинд суугаад аль хэдийн хөдөлчихсөн, харин би нэгэн арал дээр тэр далайд хөвж байгаа тэдгээр завинуудыг хараад л суугаатай адилхан төсөөлөл бууж ирдэг. Цаг хугацааг дэндүү хайран, утга учиргүй өнгөрүүлээд байгаа юм шиг санагдаад сүүлийн үед сэтгэл жаахан тавгүйтээд байгаа. Цаг мөнгөнөөс үнэтэй гэдэг чухам үнэн үг шиг ээ. Бүх зүйлийг ёс горимоор нь эхлүүлэхийг маш их яарч байна.

Гүйгээд байж дээ

Ойрын хугацаанд хөдөлгөөнт амьдрал руугаа орохоос. Уул нь өдөрт дор хаяж нэг цаг алхдаг, дулаан үед гүйчихдэг байсын. Энэ өвөл бүр аль аль нь нойл заацан. Хөлөө нугалахгүй тонгойгоод өвдгөндөө духаа хүргэчихдэг байсан хүн чинь саяхан хийж үзсэн арай л дэлбэрчээгүй. Эргэн тойронд байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгохгүймаа, ямар ч хөдөлгөөн хийдэггүй мөртөө өдрийн дор хаяж гурван удаа хоол идчихээд л ширээний ард лаг хийтэл суучих юм. Миний хувьд өдөрт хоёр удаа хүндхэн хоол идчихвэл амь тэмцээд хачин юм болдийшд, хамаг нүх сүв битүүрчээд байгаам шиг санагдаад, өөрөө өөртөө таалагдахгүй сонин болчихдгийн, их идснээсээ болж уур хүрнэ заримдаа. Шөнө унтахын өмнө сайхан хөлөртөл гүйчээд шүршүүрт орчихоод нам унтаад өгөх ч сайхан шүү. Мань бол тэгэж л хөлсөө гаргаж байна. Бас тэр хөлсөөр чинь дамжаад элдэв муу энерги, хорт бодисууд гадагшлаад байх шиг байгаамаа. Шөнө орондоо хамтдаа хөлсөө гаргах хүнгүй хүн чинь биеийн тамиртай л сайн найзалж байгаам даа. Ойрд идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй хэд хоногтоо баахан булрах байх даа, жаахан хүндхэн тортой юм бариад алхчихаар л гаранд өвчин орчихдог хүн чинь. Эмпэний маань чихэвч нь чадарчихсан, уул нь саак транс ая сонсоод ертөнцөөс тасраад гүйжийх ч тас шүү дээ. За тэгээд биеийн тамир мандтугай!!!

 

Энэ банжигмаа чинь тэгжийгаад үе үе гажигтаад байхымаа. Сая энэ бичлэгийг оруулах хэсэг гацав шүү.

Новшийн зүүднээс болж нээрвтэв
Новшийн зүүднээс болж нээрвтэв Урд шөнийн зүүд гэж ёстой дургүй хүргэцэн мия зүүд байлаа, новш гэж. Экс залууг эхнэртэй нь зүүдэлж солиордын. Заримдаа тэр муу зүүдэнд орж ядаргаатаад байдын. Би тэрний талаар барагтай боддоггүй юм, тийм мөртөө зүүдэлж тэнэгтээд байхын. Баахан цэнхэр хувцастай хүмүүс л тайзан дээр бүжиглээд байхын, бүжгийн тэмцээн юмуу хаашаа юм. Тэрэнд л тэрний эхнэр ороод байх шиг байгаан. Миний хажууд нэг таньдаг хүүхэн, яг хэнийг нь мэдэхгүй сууцан тэрний цаана экс сууцан. Би тэнд байгаадаа уурлаад л. Новш очиж очиж энд энэ муутай бүр эхнэртэй нь таараад байх даа яахав дээ гээл дотроо уурлаад байсан. Үлдэж байгаа амьдралдаа тэрэнтэй хормын төдийд ч таарахгүй юм шүү гэж бурхан сахиуснаасаа гуйж явдын. Хүний сэтгэлийг ойлгоогүй, эр хүн шиг эр хүн байгаагүйд нь, хамгаа зориулж, шаналж санаарширч явсандаа дахиж тэрийг хэзээ ч харахгүй гээд шийдчихсэн. Эр хүн шиг эр хүн байж, эхлүүлсэн тоглоомондоо эзэн сууж чадаагүй арчаагүй гар, тэрийг замаа хөөгөөд явлаа гээд би араас ганц ч үг гав хийлгээгүй. Ганц шөнө л уйлж хоносон, гэхдээ тэрний төлөө биш хувь заяа тийм тоглоомтой байсанд нь өөртөө гомдож нүдээ хавдтал тогоо нэрсэн хэрэг. Тэр жаргаж явна уу зовж явна уу над падлий байхгүй, жаргалаа гээд би атаархахгүй, зовлоо гээд өрөвдөхгүй. Надад яагаад ч юм би өөрөө хэн нэгний тухай огт бодож бариагүй байхад тэр хүний тухай зүүдлэх нь цаад хүн намайг ямар нэг хэмжээгээр санаж дурсаад байгаа юм шиг санагддаг. Жаргах замын садаа чинь замаа хөөснөөр хөөгөөд чимээгүй амьдрахгүй чих халууцуулж, зүүд нойронд үзэгдээд ядаргаа болоод байх юм. За энэ ч яахав. Өчигдөр нээрээ нөгөө цахим залуутай хальт таараад, дээрийн аймшгийн видео үзүүлснээс хойш ер таараагүй байсын. Онлайн болж орж ирэнгүүтээ айдл болоод үнэн дүнкүүү, би бүр янзыг нь үзмээр санагдаад хай гэчихээд хариу хараад л байлаа, 5 орчим минут болсон ч сураг алга тэгэнгүүт нь за за ок, дуусаа гүйцээ гэж бодоод гараад явцан. Одоо дахиж онлайн тааралдах ч гүй, Конец фильма. Бүр нэг зандантаж гүйгээд тэнэгтэж өгөхиймаа. За за хүн амьтан муу хэлэх яахав. Аль гаж гаж хүмүүсийг гайхаж барахав дээ, тээ? Бас нөгөө аль дээрийн ажил хийдэг хөнгөн залуу хальт орж ирснээ камер эд нараа өгч энэ тэр гийгүүлэв. Чухам гэртээ ажил хийжийгаа томоотой хүн байгаа юм байх. Харамсалтай нь камер нь бүрзийз барзайгаад түүнийг сүнс аятай харагдуулаад байсан. Уул нь камер нь зүгээр байсан бол гэрээ надад танилцуулах гэсийн гэж мэгээд. Уул нь ч зайлуул цагаан цайлган юм шиг байгаан. Тэрийг нь бодоод хэсэг мар мар хийв. Дээр нээрээ нөгөө эртний танилтай чааталж байгаад энэ бөхчүүд нээрээ хэр хэмжээгээ мэдмээр юмаа, энэ сонгуулиар хэдэн бөх бас нэр дэвшиж байгаа гэх шив дээ гээд хэлцэн. Учир нь тэрний шүтэн биширч, нандигнан дээдэлж явдаг бөхчүүд байсын. Тэгсэн өөдөөс би яаж мэдэхэв дээ, надад хэлээд яахав өөрсөнд нь л хэл энэ тэр дургүйцэж байгаагаа илэрхийлэв. Тэрэнтэй нүүр номын найзууд, тэгэсгээл шалдан бөхчүүдийн зураг поостлоод заримдаа ч ядаргаатай шүү. Гэхдээ нээрээ арай хэтэрхий байгаа шд, хэн дуртай нь төрд гарчийдаг. Хэдүүн би тэр мэдээг уншаад хичнээн уур хүрэв. Төр засаг гэж бүр үнэ цэнээ алдаад, хэдэн халтар цаастай баагийнууд тэрийгээ өсгөдөг тоглоомын газар болчихсон. Новш ийм байхад улс орон яаж хөгжих юм. Хийсэн тэнэг сонголтоос нь болж дөрөв дөрвөн жилээр урагшилах биш ухарсаар. Дураак юмаа. Жаахан холион бантан нээрвний бичлэг болчихлоо. Гэхдээ ойрд энэ тал дээр маш их бухимдаж байгаа, иргэн хүнийхээ хувьд.
(Нийт: 36)